Цаг уурын мэдээ > Ус судлал
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН МӨСНИЙ ҮЗЭГДЭЛ, МӨСНИЙ ЗУЗААН, УСНЫ ТҮВШНИЙ ТОЙМ МЭДЭЭ
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН МӨСНИЙ ҮЗЭГДЭЛ,
МӨСНИЙ ЗУЗААН, УСНЫ ТҮВШНИЙ ТОЙМ МЭДЭЭ
2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар
Хангай нурууны зүүн хойт хажуугаас эхтэй Орхон гол нь Бат-Өлзий сумын орчим усан зах үүссэн, харуулаас доош цөнгийн хахаатай, усны түвшин олон жилийн дунджийн орчим, усны дундаж гүн 20-35 см байгаа бол Хархорин сумын орчим усны түвшин олон жилийн дунджийн орчим буюу усны дундаж гүн 45-85 см байна.
Хангай нурууны өврөөс эхтэй Онги гол Уянга сумын орчим мөс байрандаа хайлсан, мөсний нөлөөгөөр усны түвшин олон жилийн дунджаас 30 см их, мөсний зузаан 36 см буюу олон жилийн дунджаас 20 см бага, усны дундаж гүн 35-60см байна. Арвайхээр сумын орчимд усны түвшин олон жилийн дунджийн орчим, усны дундаж гүн 15-35 см байна.
Хангай нурууны өвөр хажуугаас усжих Таац гол Нарийнтээл сумын орчим усны түвшин олон жилийн дунджийн орчим буюу усны дундаж гүн 40-45 см байна.
Сангийн далай нуураас эхтэй Зэгстэй гол нь Өлзийт сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 5 см бага, усны дундаж гүн 10 см байна. Хөгшин Орхон гол нь Хархорин сумын орчим усны түвшин олон жилийн дунджийн орчим буюу усны дундаж гүн 20-30 см байна.
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ. УЦУОШТӨВ
УС СУДЛАЛЫН САЛБАР